Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-18 13:13:50

НЗДТГ, Олон улсын КОЙКА байгууллага, Азийн Сантай хамтран бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахаар тохиролцож өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийг жижиг, дунд бизнесийг эхлүүлэхэд зөвлөгөө өгөх сургалт явуулах, уулзалт хийх, бизнесийн бусад үйлчилгээ явуулах зай талбайгаар хангагдсан бизнес төвийг  Улаанбаатар хотод байгуулж, энэ оны 7 дугаар сард нээх болжээ.

Мөн бизнесээ хөл дээр нь босгох, биеэ даах чадвартай болох хүртэл санхүүгийн туслалцаа авах дэмжлэг үзүүлэх, сургалт, зөвлөгөө өгөх цогц инкубатор төвийг байгуулах аж.

Ингэснээр бизнесийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг арилгахад   ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа юм.

Ч.Ариунболд

Связанные новости