2015, 2016 он хамгийн дулаан жилүүд болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЛОНДОН. /Xinhua/. Дэлхийн уур амьсгалын гол системд томоохон өөрчлөлт гарснаар 2015 болон 2016 онд дэлхийн температур түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрэхийг Их Британийн Цаг уурын газрын шинэ судалгааны тайлан харууллаа.
Уг судалгааны тайлангаас үзвэл, дэлхийн гадаргуугийн дундаж температур 2015 онд түүхэн дээд түвшинд хүрч, эсвэл ойртох бөгөөд энэ хандлага үргэлжилсээр байх аж. Өнгөрсөн онд мөн хамгийн дулаан жил болсон билээ.
Эль-Нино буюу далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэл ажиглагдсаар байна гэж судлаачид хэлэв.
Их Британийн Цаг уурын газрын Хэдлигийн төвийн тэргүүн, профессор Стивен Белчер, “Ирэх онд ч мөн дулаан байх төлөвтэй байна. Цаг уурын өөрчлөлт үргэлжилсээр байх нь тодорхой” гэсэн юм.
Г.Доржханд
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar
Комментарии