Нүүдлийн Шүүх ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-01 12:42:43

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаарзүйлийн 22.6-д заасан "Шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болно" гэсний дагуу Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-27-ны өдөр, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 26-27-ны өдөр Увс аймагт тус тус нүүдэллэн очиж нийт эрүүгийн 6 хэргийг хянан шийдвэрлэжээ. 

Энэхүү нүүдлийн шүүх ажиллах үед Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар уулзалт, ярилцлага зохион байгуулж шүүхийн шинэчлэлийн талаар санал, бодол, арга туршлагаа солилцжээ. Шүүгчид шүүх хуралдааныг даргалах, шитйгэх тогтоол бичихэд анхаарах зүйлс, "Сонгомол шийдвэрийн эмхтгэлд"-д хэвлүүлэх шүүхийн шийдвэр гаргах зэрэг олон асуудлыг ярилцсан байна. Увс амйгийн шүүхүүд шүүх хуралдааны танхмыг үлгэр жишээ тохижуулсныг сайшаав. Тэрчлэн баруун гурван аймгийн Сум дундын эрүүгийн шүүх шүүн таслах ажлыг нүүдлээр хийсэн нь шүүхийг иргэдэд ойртуулах , чирэгдлийг багасгасан ажил боллоо гэж дүгнэсэн байна.

Ж.Батсайхан 

 

Связанные новости