“Болор цом”-ын эзэн маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-01 10:16:50

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом” наадам маргааш Улаанбаатар хотноо болно.

Энэ жил Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ойнууд нэгэн дор тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд зохион байгуулах гэж байна.

Тус наадамд өрсөлдөхөөр 150 гаруй найрагч бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 30 гаруй бүтээлч тунаж үлджээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн “Болор цом-32” наадам Төв аймгийн Зуунмод хотноо болж, “Болор цом”-ын эзнээр найрагч Б.Мягмаржав тодорч байв.

Ж.Болор

Связанные новости