Завханы Засаг дарга ахмадууддаа гарын бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 17:40:39

Завхан аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагууд 300 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр Завхан аймгийн хэмжээнд албан байгууллагын харъяалалгүй 5000 ахмад байна. Эдгээрийн төлөөлөл болгож Улиастай сумын Жинст, Өлзийт, Товцог, Чигэстэй, Богдын гол, Жаргалант багуудын 300 ахмад аймгийн хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагуудтайгаа ийн уулзлаа. Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтаж ахмад настандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аймгийн ЗДТГ, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нар энэ үеэр ахмадуудад үзүүлж буй төрийн бодлого чиглэл, орон нутгийн хөгжил дэвшил, үйл ажиллагаанаас танилцуулж ахмадуудын санал хүсэлтийг сонсчээ. Мөн гарын бэлэг гардуулжээ.

Б.Мягмарсүрэн

Связанные новости