Онц ноцтой хэргийг шуурхай илрүүлсэн алба хаагчдыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-01-08 16:50:26

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Наран нарыг өнөөдөр “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. 

Цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав нь цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллахдаа долоон жил ахлагч бүрэлдэхүүнд ажилласан туршлагатай аж. Тэрээр дөрвөн хүнийг хутгалж, хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг алба хаагч нартайгаа хамтран шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагджээ. Цагдаагийн хошууч Д.Наран нь цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан туршлагатай. Бусдын амь насанд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдэн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилээр оргон гарах гэж байсан этгээдийг түргэн шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагдсан байна.

Н.Туяа

Связанные новости