Мексикт аюултай хоригдлууд оргожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-21 14:11:46

МЕХИКО. /TASS/. Мексикийн Пуэбла мужийн Уехотцинго хотын шоронгоос ням гарагт 11 аюултай хоригдол оргосон байна. Тэд шоронгийн хананы хэсгийг эвдэж, дүүргийн эмнэлгийн хуучин барилгад хүрч чадсан гэж "Универсаль" сонинд мэдээлжээ. Жилийн өмнө Уехотцингогийн шоронгоос гурван хоригдол ийм аргаар оргож байсан байна.

Оргосон хоригдлуудын гурав нь “Лос-Мойос” гэмт бүлэглэлийн гишүүд аж. Энэ бүлэглэл нь Пуэбла мужид хэдэн арван дээрэм тонуул хийсэн бөгөөд онц аюултайд тооцогддог байна. Шоронгийн бүсэд өргөн хүрээнд тусгай ажиллагаа явуулж байгаа аж.

Энэ оны долдугаар сарын 12-нд шилжих шөнө Мексикийн Мехико мужийн онц хатуу дэглэмтэй “Альтиплано” шоронгоос тус улсын хамгийн зартай гэмт хэрэгтэн гэж хэлж болох "Синалоа" мансууруулах бодис наймаалагчдын "Синалоа" бүлэглэлийн толгойлогч Коротышка хочит Хоакин Гусман оргосон байна.

Коротышкаг барихад туслах мэдээлэлд хэдэн сая долларын шан амлажээ.

Д.Жаргал

 

Связанные новости