Хар тамхи хэрэглэсэн сурагчдыг илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс "Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна" гэсэн мэдээллийг шалгажээ.
Шалгалтаар 12 дугаар ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан нь тогтоогджээ. Тэд 17-18 настай. Эдгээр хүүхдүүдийг эрүүгийн хуулийн 192.1 хэсэгт зааснаар хавтаст хэрэг үүсгэн шалгалтаа үргэлжлүүлж байна.
Ж.Батсайхан