Өнөөдрийн арилжаагаар дөрвөн компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-12 18:22:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 188,327 ширхэг хувьцаа арилжсанаас 4  компанийн хувьцааны ханш өслөө. 

Тодруулбал 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "AПУ" ХК-ийн APU+1.92 хувиар "Багануур" ХК-ийн BAN+0.63 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК-ийн HGN-7.99 хувиар, "Фронтиер Лэнд Групп" ХК-ийн MDR-7.62 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 284 ширхэг үнэт цаасыг 28.8 сая төгрөгөөр арилжаалсан байна

Энэ өдөр "TOP 20" индекс 20363.13 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,331,020,371,229.79 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийгhttp://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.      
Связанные новости