"Даавуун артай соёлын баримтат өв" үзэсгэлэн гарч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд, ЮНЕСКО-ийн
Дэлхийн дурсамж хөтөлбөр болон Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний
хөтөлбөрийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн
газар, Монголын улсын Үндэсний номын сантай хамтран "Даавуун артай
соёлын баримтат өвийн өнөөгийн байдал" сэдэвт эрдэм шинжилгээ, онол
практикийн хурлыг өнөөдөр Үндэсний төв номын санд хийлээ.
2263 дня