Дуучин Ч.Уранхолбоо "Гэр бүлийн эрхэм элч" болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч” батламжийг "Гала" хамтлагийн дуучин Ч.Уранхолбоод өчигдөр гардуулан өглөө. Ану буюу Ч.Уранхолбоо таван охины ээж “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог хөтөлж, амьдралаа хуваалцаж, гэр бүлийн гэгээлэг мэдээллийг түгээдэг юм.
2249 дня