Соёлын өвийг гамшиг, эрсдэлээс хамгаалах сэдвээр хэлэлцэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өв
соёлын түүхэн дурсгалт барилга, байгууламжийг хамгаалахад болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар БНСУ-аас туршлага солилцох
хэлэлцүүлэг болж байна. Уран зургийн галерейд өнөөдөр эхэлсэн “Соёлын
өв-архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” сэдэвт
хэлэлцүүлгийн үеэр, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний
хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа гамшгаас сэргийлэх хэлтсийн гурван
мэргэжилтэн өөрийн улсын туршлагыг танилцуулав.
2217 дня