Улаанбаатар хотын музейг засварлана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн
нутаг дэвсгэр дэх, 100 ба түүнээс дээш жил болсон түүх, соёлын дурсгалт
барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд
ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380
жилийн ойг тохиолдуулан 1919 онд барьсан Улаанбаатар хотын музейн
түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн
зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.
2215 дня