Баян-Агт сум ажилгүйдлийн түвшинг өмнөх оноос 31,5 хувь бууруулжээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сум өнгөрсөн онд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилгүйдлийг бууруулах талаар хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ажилгүйдлийн түвшинг өмнө оноос 31.5 хувь бууруулжээ. Тус сумын 3100 гаруй хүн амын 232 буюу 7,6 хувь ажилгүй байсан бол өнгөрсөн оны эцэст ажилгүйдлийн түвшин 5,2 хувь болсон байна.
2812 дня