Япон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж магадгүй байна
ТОКИО. /kommersant/. Япон улс 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дараа орох эрчим хүчний томоохон хямралтай тулгарч болзошгүй байгаа талаар “Nikkei” сонин мэдээлжээ. Тус сониныхны тооцоолсноор, хамгийн муу хувилбараар, түүнчлэн хүйтэн өвөл болсон тохиолдолд тус улс 1.1 сая өрхийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний эрчим хүчний хомсдолд орж магадгүй байна.
1084 дня