Хятадын ногоон хөгжилд сүүлийн 10 жилд гарсан ололт
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН. /China
Daily/. Хятад улсын экологийн орчин сүүлийн
10 жилийн хугацаанд дараах байдлаар сайжирчээ.
Нүүрсхүчлийн давхар
ислийн ялгарлыг бууруулах чиглэлд
- Хятад улс 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн
давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгож, 2060 он гэхэд ийм хийн
ялгарлыг бууруулахад аядуу бодлого баримтлах зорилт дэвшүүлээд байгаа юм.
- Хятадад сүүлийн
жилүүдэд эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6.5 хувьтай байсан бол эрчим хүчний
хэрэглээний жилийн өсөлт ойролцоогоор 3 хувьтай байжээ.
- Мөн ДНБ-д ногдох CO2-ын ялгарал 34 хувиар буурсан байна.
- Эрчим хүчний хэрэглээн
дэх цэвэр эрчим хүчний эзлэх хувь 2012 онд 14.5 хувь байсан бол 2021 онд 25.5
хувьд хүрч өсжээ.
- Хятад улс нь устөрөгч, салхи,
нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт жагсаж
байна.
Мод тарих чиглэлд
- Хятадын ой бүхий
талбайн хэмжээ 2012 онд 20.36 хувь байсан бол 2022 онд 23.04 хувьд хүрч өссөн
байна.
- Хятадын шинээр
ойжуулсан газар нутгийн хэмжээ дэлхийн нийт үзүүлэлтийн 25 орчим хувийг эзэлж
байна.
Ус, агаарыг
цэвэршүүлэх чиглэлд
- Ундны хэрэглээнд
тохиромжтой буюу чанарын гурав болон түүнээс дээш түвшний ангиллын гадаргын
усны эзлэх хувь 2012 онд 61.4 хувь байсан бол 2021 онд 84.9 хувьд хүрчээ.
- Харин хөдөө аж ахуй, аж
үйлдвэрийн хэрэглээнд ч зохисгүй буюу чанарын тав болон түүнээс доош түвшний ангиллын гадаргын усны эзлэх хувь 2012 онд 11 хувь байсан бол 2021 онд 1.2
хувьд хүрч буурсан байна.
- 2021 онд мужийн
болон түүнээс дээш түвшний хотуудын агаар дахь “PM2.5” тоосонцрын дундаж агууламж 2015 оны үеийнхээс
34.5 хувиар буурчээ.