Урьд хожид мэдэгдэж байгаагүй урт хүзүүтэй аварга үлэг гүрвэлийн үлдэгдэл Европоос олджээ
МАДРИД, 2023 оны аравдугаар сарын 9 /Science Times/. Шинжлэх ухаанд урьд хожид мэдэгдээгүй байсан асар том сауропод эдүгээгээс 122 сая жилийн тэртээ өнөөгийн Испанийн нутаг дэвсгэрт амьдарч байсныг шинэ олдворууд харуулжээ. Уг амьтны ясны ер бусын хэлбэр нь нэлээд эртнийх болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь эдгээр аварга том, урт хүзүүт үлэг гүрвэлүүдийн хувьслыг илүү сайн ойлгоход судлаачдад тус дөхөм болно.
622 дня