Пап Францис Газын зурваст мөргөлдөөнийг зогсоохыг дахин уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАТИКАН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /VoA/.
Гэгээн
Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Израил, ХАМАС бүлэглэлийн хоорондох байлдааны ажиллагааг зогсоохыг ням гарагт дахин уриаллаа.
Тэрбээр
мөн Газын зурваст үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг эрс нэмэгдүүлэхийг уриалав.
“Хангалттай,
ах дүү нар аа, хангалттай. Газын
зурваст шархадсан хүмүүст яаралтай тусламж үзүүлж, энгийн иргэдийг хамгаалах
шаардлагатай байна” гэж Пап Францис хэлжээ. Мөн ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг
суллахыг уриалсан байна.
Долоо хоног бүрийн залбирлын дараа Гэгээн Петрийн талбайд
цугласан олонд хандан үг хэлэхдээ Пап Францис зэвсэг хэзээ ч энх тайвныг авчирдаггүй бөгөөд мөргөлдөөн даамжрах ёсгүй гэдгийг
санууллаа.
Пап Францис "зовж шаналж буй палестинчууд, израилчуудтай бүгдтэй нь зүрх сэтгэлээр хамт байгаагаа" дурдаад тэдний төлөө залбирч байгаагаа хэлжээ.
Газын зурвасын
хамгийн том эмнэлгээс хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн гэдгээ Израил
ням гарагт мэдэгдсэн ч Палестины эрх баригчид эмнэлгийн ойролцоо болсон ширүүн тулааны улмаас тэднийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгааг мэдэгдсэн байна.
Өдгөө 86 настай Пап Францис өмнө нь Газын зурваст хүмүүнлэгийн коридор байгуулахыг уриалж, Израил - ХАМАС-ын мөргөлдөөнийг зогсоохын тулд "хоёр улс зэрэгцэн орших шийдэл хэрэгтэй" гэдгийг мэдэгдэж байв.