ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид Циндаогийн Тунхаглалыг баталлаа
ЧИНДАО. /ТАСС/. БНХАУ-ын Циндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үр дүнг батлан тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Циндаогийн Тунхаглалд гарын үсэг зурлаа. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дугаар хуралдааны дүнгийн баримт бичигт БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистаны удирдагчид гарын үсгээ зуржээ.
2557 дня