“Олон улсын цэргийн наадам-2018” бямба гарагт ОХУ-д эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Xinhua/. “Олон улсын цэргийн наадам-2018” тэмцээн бямба гарагт Москва мужийн Алабино сургалтын талбайд эхэлсэн байна. Уг тэмцээнд 32 орны 189 баг оролцож байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Энэхүү тэмцээн нь олон улсын цэргийн техникийн хамтын ажиллагааны хөгжил болон цэргийн албаны үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нээлтийн ажиллагаанд зориулж илгээсэн захидалд дурдсаныг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу уншиж танилцуулсан байна.
Тэмцээний нээлтийн ажиллагааны дараа өнөө цагт цэргийн албанд ашиглаж буй явган цэргийн хуягт машин, байлдааны танк, довтолгооны нисдэг тэрэг зэрэг цэргийн техникүүд оролцсон хэд хэдэн сургалт болсон байна. Үүний дараа Хятад, Уганда, Казахстан, Кувейтийн багууд нээлтийн буюу танкийн биатлоны тэмцээнд оролцжээ.
Энэ жил нийт 28 тэмцээн болох бөгөөд эдгээрийн зарим нь Хятад, Казахстан, Беларусь, Армен, Азербайжан, Иран зэрэг улсад болж байна. Тэмцээн ирэх сарын 11-нд өндөрлөх ажээ.

Д.Нямтулга