БНАСАУ-д авсан хоригийг сулруулахыг Япон эсэргүүцэв
ТОКИО. /Koyodo/. Цөмийн зэвсгээсээ татгалзахад чиглэсэн бодит алхам хийгээгүй цагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг сулруулах ёсгүй гэж Японы Засгийн газар үзэж байна. Телевизийн NHK сувгийн мэдээлснээр, ийм мэдэгдлийг НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгч Коро Бэссё Нью-Йорк хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ.
2349 дня