Мексиктэй залгаа хилийн бүсэд байрлаж буй цэргүүдийн тоог нэмнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /RIA Novosti/. Мексик улстай залгаа АНУ-ын баруун өмнөд хилийн бүсийн Хил, гаалийн хяналтын албанд нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсын Батлан хамгаалах яам 3750 орчим цэрэг илгээхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ.
“Нэмэлт хүч илгээснээр одоо хилийн бүсэд байрлаж буй нийт цэргийн тоо ойролцоогоор 4350 болно” гэж Пентагоны төлөөлөгч мэдээлсэн байна.
Цэргийн алба хаагчдаас гадна хөдөлгөөнд ажиглалтын төхөөрөмжүүдийг хилийн дагуу байрлуулж, мөн 240 км-т шалган нэвтрүүлэх цэгүүдийн хооронд төмөр утас татжээ.
Хил рүү нэмж илгээх цэргийн анги нэгтгэлүүдийг 90 хоногийн дотор тараан байрлуулахаар төлөвлөжээ.