Венесуэл улс Оростой харилцаагаа бэхжүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-04 11:53:28

КАРАКАС./РИА Новости/Венесуэл улс геополитикийн харилцаа төдийгүй олон туйлт системийг бий болгоход цаашид ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байна гэж Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Делси Родригес мэдэгджээ. 


“Н.Мадуро Ерөнхийлөгч Уго Чавесын тодорхойлж байсан чиг шугамыг үргэлжлүүлэн баримталаж байгаа. Тэрбээр ОХУ төдийгүй хувьдаа В.Путины сайн нөхөр гэж би хэлэх байна. Н.Мадуро цаашид Орос улстай харилцаагаа гүнзгийрүүлэх чиг шугамаа баримталсаар байх болно. Уго Чавес төрийн эрхэнд гарснаар хоёр улсын харилцаанд шинэ өөрчлөлтүүд гарч, гүнзгийрч эхэлсэн юм. Энэ харилцаа нь санхүү, цэрэг техник, батлан хамгаалахын салбарааас гадна боловсролын салбарт хамаатай юм” хэмээн Венесуэлийн Засаг захиргааны төлөөлөгч дурдсан байна. 

Связанные новости