"Учиртай гурван толгой" дуурийг төв талбайд толилуулав
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр тоглож, иргэд, жуулчдын хүртээл болголоо.
343 дня