ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон боломж, гарц нээж өгч, бүх талын дэмжлэг туслалцаа, цогц үйлчилгээ санал болгох нэгэн чухал төвийг ХААН Банк өнөөдөр албан ёсоор нээлээ. Бизнес эрхлэгч харилцагчдадаа өдөр тутам тулгардаг асуудлуудад нь нэг бүрчлэн зөвлөгөө өгөх, интернэт орчин бүхий номын сангаар үйлчлэх, тав тухтай ажлаа явуулах хамтын оффис санал болгох, менежментийн төрөл бүрийн сургалтад хамруулах гэхчилэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв цогц үйл ажиллагаа явуулахаараа онцлог юм.
2257 дня