Өнөөдөр 328.899 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 22-нд Монголын Хөрөнгийн биржид I,
II, III ангиллын 19 ХК-ийн 171.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 328.899 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн
хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой
байлаа. Үүнээс "Женко Тур бюро" болон "Хөх ган" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түмэн шувуут"
болон "Ард кредит ББСБ" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.01 хувиар өсөж, 19548.91
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.503.647.804.935.34
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.