Шинэчилсэн мөнгөн дэвсгэртүүдийг ирэх долоо хоногт гүйлгээнд гаргана
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20.000
төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ
элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо.
Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг энэ сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж,
банкууд харилцагчиддаа олгох замаар гүйлгээнд нэвтрүүлнэ.
1932 дня