Өнөөдөр 17 ХК-ийн хувьцааны ханш буурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 46,989,345 төгрөгийн үнийн дүн бүхий 261,809 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна.
Харин 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Сүү" ХК (SUU +1.88%) болон "Монос хүнс" ХК (MFC +1.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -6.67%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.76%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20"
индекс 0.56 хувиар буурч 16637.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,445,097,435,965.19 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ үү.