Мандал сум 90 өрхийн амьжиргааг дээшлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас сумынхаа 90 өрхийг хөгжүүлж, амьжиргааг нь дээшлүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ажээ.
Энэ удаа эхний ээлжинд сумынхаа “Минжийнхангайн” 7-р багийн иргэн Б.Сүхбатынд 5х7 хэмжээтэй байшин барьж өгч түлхүүрийг нь гардуулан өгчээ. Энэхүү ажил нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд сумын ЗДТГ-аас “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүлэн, ААНБ-уудыг уриалан ийнхүү амжилттай хэрэгжүүлжээ.

Ч.Отгонцэцэг