Ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-08-25 10:05:34
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус,аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 Маргааш баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар бороо дуу цахилгаантай орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 
相关新闻