Канад улс ой, байгалийн нөөцийн чиглэлээр монголчуудыг сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хэрэгжиж буй ойн менежментийн UN-REDD үндэсний хөтөлбөрийн төлөөлөгчид Канад улсад туршлага солилцоод ирлээ.
Канадын Бритиш Колумбиа мужид болсон ойн салбарын бодлого боловсруулагчдын туршлага солилцох уулзалтад оролцсон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид Канадын Ой, газар, байгалийн нөөцийн яамны үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн яамны 2015-2020 он хүртэлх уур амьсгалын өөрчлөлтийн стратегитэй танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Канад улсад ойн чиглэлээр бодлого боловсруулахдаа ой болон байгалийн шинжлэлийн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ойг зөвхөн модон материал гэж харах биш экосистемийн түвшинд цогцоор нь авч үзэх, дээрээс доош хяналт бүхий шийдвэр гаргах ойлголтоос татгалзаж, хамтын оролцоотой шийдвэр гаргах, ойгоос гарч буй түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн, хүмүүсийн хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэгт анхааран ажиллаж байгааг онцлов. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Канад улсад ой, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүдийг ахисан түвшний сургалтанд хамруулах боломжтойг хэлэлцлээ.
Канадын Ой, газар, байгалийн нөөц болон орон нутгийн хөгжлийн сайд Доуг Доналдсан, тус яамны Уур амьсгал, нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга Томас Вайт нар болон Бритиш Колумбиа Их сургуулийн эрдэмтэд оролцсон уулзалтын үеэр Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн төлөөлөгчид ойн салбарын өнөөгийн төлөв байдал болон судалгаа, боловсрол, бодлого, практикийн уялдаа холбоо, Бритиш Колумбиа муж дахь ойн менежмент, ой хээрийн түймэр болон хортон шавьжийн менежментийн талаарх ерөнхий мэдээллийг өглөө.