Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд харилцааны соёлоос суралцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Арвайхээр суманд хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай бүлгийн 30 гаруй хүүхдэд “Харилцааны гайхамшиг” сэдвээр сургалт явуулж, хүүхдийн эрүүл зөв хоололт, хүүхдэд гэрийн нөхцөлд хоол хүнсийг хэрхэн яаж хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хүүхдийг ахуйн осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг олголоо.
Хүүхдүүд нэгэн өдрийн турш мэдээлэл сонсож, тоглоом тоглож, санал хүсэлтээ илэрхийлэх зэргээр сэтгэл сэргээсэн арга хэмжээнд оролцжээ.
Жил бүрийн 12 сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог бөгөөд тус өдрөөр аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс “Нийгмийн халамжийн зорилтот өрхүүдийн хаалгыг тогшьё” аяныг зохион байгууллаа. Энэ үеэр бүрэн хараагүй, хэлгүй, дүлий, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэдийн судалгааг явуулсан байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 3300 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс 1838 нь эрэгтэй, 1379 нь эмэгтэй ба 900 гаруй нь Арвайхээр суманд амьдардаг. Мөн аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 470 хүүхэд байдгаас 95 нь Арвайхээр суманд амьдарч байна.
Б.Батчимэг