Дуу цахилгаантай бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2018-06-26 13:30:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар өнөөдөр дуу цахилгаантай бороо орохыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхаарууллаа.

 Энэ сарын 27-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар энэ сарын 27-нд, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 29-30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 

相关新闻