Боловсролын статистикийн аргачлалыг бэхжүүлснээр мэдээллийн тогтолцоо боловсронгуй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын боловсролын статистикийг боловсронгуй болгох нь” сургалт өнөөдөр НҮБ-ын байранд эхэллээ.
Сургалтад 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан 50 гаруй мэргэжилтэн оролцож байна. Энэхүү сургалт нь боловсролын статистикийн мэдээ хариуцдаг мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлснээр чадавхийг бэхжүүлэн, үнэн зөв дата мэдээ гаргах, үндэсний болон олон улсын оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Монгол Улсын боловсролын статистикийг боловсронгуй болгоход тоон мэдээлэл гаргадаг мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах шаардлагатай. Боловсролын статистикийн аргачлал механизмыг үндэсний хэмжээнд бэхжүүлснээр боловсролын салбарын мэдээллийн тогтолцоог цаашид боловсронгуй болгож улмаар “Боловсрол 2030" хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтийн явц, ахиц дэвшилд дүн шинжилгээ, үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой" гэв.

“Өмнө нь зөвхөн тоо цуглуулаад хэрэглэгчдэд хүргэдэг байсан бол одоо өгөгдөл үйл ажиллагааг үргэлжлүүлэн, явцад нь мониторинг хийх, олон эх үүсвэртэй “big data” чиглэл рүү хөгжиж байна. Үүнтэй холбогдуулан боловсролын мэдээллийн систем нэвтрүүлсэн. Энэ нь хүүхдийн регистрт суурилсан хувийн мэдээллийг оруулснаараа мэдээлийн үнэн байдал тогтвортой болж балансын алдаа гарахгүй, хүүхэд бүрийн ирц, явц, дүнгийн мэдээлэл орох боломжтой. Үүнийг дөрөв дэх жилдээ ЕБС-д хэрэгжүүлж байна. Энэ хавраас шалгалтын дүнгийн мэдээлийг оруулахаар ажиллаж байна” хэмээн БСШУСЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Ю.Алтантуяа ярилаа.
Сүхбаатар аймгийн Статистик, хяналт-шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Хурцбаяр, “Боловсролын мэдээллийн систем 4 жилийн өмнөөс дата мэдээллийн түвшинд шилжсэн. Орон нутгийн хувьд боловсролын удирдлагын нэгдсэн мэдээллийн сантай. Тулгамдаж буй асуудал бол иргэний бүртгэл мэдээллийн санд байгаа өгөгдөл хоорондоо зөрөх, нэг хүн хоёр регистртэй байх зэрэг асуудлаас буруу ташаа ойлголт гардаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийг ЭМЯ, БСШУСЯ өөр өөр гаргадаг. Үүнийг нэгдсэн хувилбарт оруулахын тулд Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ, ЭМЯ гэсэн байгууллагын хамтарсан шалгалтаар сум орон нутагт очиж зөвлөгөө мэдээлэл өгөх, санал асуулга авсан” гэв.
Уг сургалт гурван өдөр үргэлжилнэ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал