Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр буюу энэ сарын 17-нд эхлүүлсэн ч ажлын цаг дууссан тул түр завсарлаад байсан юм. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг хуулийн төсөлд нарийн тусгасан байна. Тухайлбал “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” ангилалд 9 хүртэл ажилтантай, жилд 250 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг, “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулж үзнэ хэмээн тодотгосон байна. “Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, 501 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгох, жил бүрийн улсын төсвийн 10 хувийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулах талаар тусгайлсан зохицуулалт бий болгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Гишүүдийн зүгээс Монголд үйл ажиллагаа явуулж буй 155 мянган аж ахуйн нэгжийн 86 хувийг бүрдүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн томоохон асуудал тул хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бол хамгийн том салбаруудын нэг. Хуулийн төслийг батлагдахыг олон аж ахуйн нэгж хүлээж байна” гэлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлд олгох зээлийг сангаар биш арилжааны банкуудаар дамжуулан олгох боломж байгаа эсэхийг Н.Оюундарь гишүүн тодруулав. Арилжааны банкуудаас аливаа зээл авахад заавал барьцаа хөрөнгө шаарддаг тул жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусах магадлалтайг хууль санаачлагч Ж.Ганбаатар гишүүн хариулав.
Мөн УИХ-ын гишүүд жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан зээлийг урт хугацаанд бага хүүтэй олгодог болох ёстой гэсэн санал хэлж байв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд