Жолоочийн даатгалын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
УИХ 2016 онд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохдоо түүнд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулаагүй аж. Үүний улмаас Жолоочийн даатгалын тухай хуульд тахарын албаны эрхийг тодорхойлсон заалт үлдсэнийг өөрчлөн найруулжээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 6.2 буюу “Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэлд энэ хууль хамаарахгүй” гэсэн заалтаас “тахар” гэсэн үгийг хасахаар хуулийн төсөлд тусгасан юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Харин Хууль зүйн байнгын хорооноос уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь дэмжлээ. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Маргааш буюу баасан гарагт чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр үдээс хойш УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, дээрх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэхийг УИХ-ын дарга санууллаа.

Ч.Ариунболд