“Монгол анхдагч нь байсан” баримтат киног шинэ сувгаар хүргэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Энэ дайны үйл явцад монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламж их бөгөөд энэ талаарх түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун эмхэтгэн “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номондоо тодорхой дурдсан байдаг.
Тэгвэл ОХУ-ын судлаач, түүхчид ч монголчуудын ЗХУ-д үзүүлсэн тусламжийн талаар ном бичиж, баримтат кино бүтээсэн бөгөөд “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” нэртэйгээр олон нийтэд хүргэсэн юм.
Энэхүү баримтат кино болоод номонд Монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламжийн талаар дурдсанаас гадна тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнууд, Монголд амьдарч байсан Оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай баримтууд багтжээ.
Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын бүтээсэн энэ киног 2015 онд анх удаа Монголын ард түмэнд үзүүлж байсан бөгөөд өнөөдөр дахин зохиогчийн эрхтэйгээр үзүүлж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийн дүрст мэдээг www.youtube.com сайтын Battulga Khaltmaa сувгаас гадна “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” киног хүргэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны https://www.youtube.com/channel/UCD8vdLSvvM_7XCVR1pnXuNA?view_as=subscriber сувгаар хүргэх боллоо.