Даланзадгадын 400 гаруй өрхийг байнгын гэрэл цахилгаантай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-09 13:50:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад энэ жил 400 гаруй өрх байнгын гэрэл цахилгаантай болно.
Энэ жилийг тус аймаг их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Тухайлбал энэ онд Даланзадгадын Гурвансайхан, Нисэх, Шат хороололд нийт 9,4 км цахилгаан дамжуулах шугам байгуулж, тус чиглэл дэх өрх айлуудыг байнгын цахилгаантай болгохоор ажиллаж байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийснээр 400 гаруй айл өрх байнгын гэрэл цахилгаантай болох юм. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд орон нутгийн төсвөөс 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Өнгөрсөн жил тус аймгийн төв Даланзадгадад Хавцгайт, Радио хороололд цахилгааны шугам тавьж 500 гаруй өрхийг байнгын цахилгаантай болгосон юм.  

Д.Мишигсүрэн

相关新闻