Газарзүйн улсын XXIV олимпиадад Сант сургуулийн сурагчид шилдгээр тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газарзүйн улсын олимпиад энэ сарын 25-27-нд 24 дэх жилдээ болж, шилдгүүдээ тодрууллаа.
Олимпиадыг БСШУСЯ, БОАЖЯ, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн нийгэмлэг, Улсын Газарзүйн олимпиад зохион байгуулах хорооноос хамтран зохион байгуулав.
Сүүлийн жилүүдэд олимпиадын асуулт даалгаврыг боловсруулахдаа олон улсын олимпиадын түвшин, шаардлагад нийцүүлэх, газарзүйн үнэлгээний арга, хэлбэрийн талаар олон улсад баримталж буй жишигтэй уялдуулах чиглэлээр боловсруулах болжээ. Энэ нь цээжилсэн мэдлэгийг шалгах бус газарзүйн зураг, гэрэл зураг, бусад гео дүрслэлийг уншиж ашиглах (multimedia test, field trip) хүснэгтэд мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг дадал, чадварыг шалгах замаар шинжлэн судлах арга барилд суурилсан үнэлгээний хэлбэрийг ашиглаж байгаа юм.
Энэхүү олимпиадад Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотоос шалгарсан газарзүйн шилдэг 30 багш, шилдэг 30 сурагч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Олимпиад сурагчдын хувьд онолын тэмцээн, дадлагын тэмцээний нийлбэр оноогоор, багш нарын ангилалд онолын болон сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр өгсөн даалгавруудыг гүйцэтгэж дүнгээ гаргасан байна.
Багш нарын ангилалд тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын I сургуулийн газарзүйн багш М.Баасанхүү, хоёрдугаар байрт Хөвсгөл аймгийн Эрдмийн далай Цогцолбор сургуулийн газарзүйн багш А.Сансартуяа, гуравдугаар байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн газарзүйн багш О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.
Сурагчдын ангилалд нэгдүгээр байрт Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн сурагч Г.Сугаррагчаа, хоёрдугаар байрт Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч М.Түвшинжаргал, Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн сурагч Б.Мандуул, гуравдугаар байрт Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн сурагч Э.Чингүүн , Төв аймаг, Зуунмод хотын V сургуулийн сурагч Н.Дашням, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн сурагч Г.Марал нар тус тус шалгарсан юм.

Ж.Болор