БНСУ-ын Элчин сайд Сун У МУИС-ийн “Хүндэт доктор” болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль “Хүндэт доктор” цолоо хүртээв.
Түүний Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийг өргөжүүлэхэд оруулсан идэвх чармайлт, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.
“Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суны намтрыг уншиж сонордуулан, “Хүндэт доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг гардуулан өгөв.

Ж.Болор