Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох "Мини" аялал зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих хэлтсээс Сүхбаатар сумын ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд "Мэргэжил бүхэн сайхан" ажил мэргэжлийн чиг баримжаа олгох "Мини" аяллыг зохион байгуулжээ.
"Ирээдүйн эзэд" үндэсний мэргэжил сонголтын аяны хүрээнд болж буй энэхүү аялалын явцад өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтууд явагдсан аж. Түүнчлэн ахлах ангийн сурагчдад эрсдлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх мэдлэгүүдийг мөн олгосон байна. Тухайлбал аймгийн Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулан ойлгуулсан аж. Тодруулбал аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн албан хаагчид үзүүлэх сургалт байлдааны тархалт хийж, гал унтраах автомашиныг таниулан сурталчилжээ. Үүгээрээ автомашины хүчин чадал, үзүүлэлт зэргийг танин мэдүүлж, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах техник, багаж хэрэгслийг мөн тайлбарлан таниулсан байна. Мөн энэ үеэр гурван албан хаагч сургалтын цамхагийн өндрөөс буух үзүүлэх тоглолт хийж үзүүлжээ. Онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцсан сурагчид сургалтын цамхагаас буух дадлага сургууль хийсэн нь маш үр дүнтэй өгөөжтэй болсон аж. Аяллыг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, “Алтан тариа” ХХК-иудтай хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг