Төв аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-04-12 09:37:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар, маргааш зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 16-18 м\с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.  Иймээс малчид, тээвэрчид, иргэд болзошгүй эрсдэлээс өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж дор бүрнээ анхаарал болгоомжтой байж урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг аймгийн УЦУОШГ -аас анхаарууллаа.

Мөн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, жолооч нар хол ойрын замд зорчихгүй байх, малчид, мал бүхий иргэд ойр мал сүргээ хариулах, бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулав. Салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагддаг тул хот хооронд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах, зам, даваа хаагдсан үед ажиллах гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдал /хүн хүч, техник хэрэгсэл шатахуун/-ыг хангуулах, болзошгүй аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов.
Т.Есүхэйтөмөр
相关新闻