БНСУ-ын Урлагийн Үндэсний их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СУИС-тай хамтын ажиллагаатай БНСУ-ын Урлагийн Үндэсний их сургууль /KNUA-Korean National University of Arts/ жил бүр олгодог тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.
Тэтгэлэг нь мэргэжлийн уран бүтээлч, судлаач, урлагийн боловсрол олгогч зэргээр дамжуулан соёл, урлагийн сүлжээ, хамтын ажиллагааг сурталчлах зорилготой. Мөн оюутнуудад бусад улсын соёлын төрөл зүйлээс суралцах, өөрсдийн соёлыг сурталчлах боломж олгодог.
Хамрах салбар:

- Хөгжим
- Бүжиг
- Дүрслэх урлаг
- Драм, Кино /телевиз/ мультимедиа
- Солонгос үндэсний урлаг
Хамрах бүс нутаг: Ази, Африка, Латин Америкийн улсууд
Хугацаа: 2018 оны VI-XI сар
Шаардлага: Англи хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх
Тэтгэлэг: Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд онгоцны зардал, байр, сарын 900,000 воны тэтгэлэг зэргийг AMFEK хөтөлбөрөөс хариуцах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг доор хавсаргасан PDF файлаас болон http://eng.karts.ac.kr:8090/?MID=htmlContent&IDX=376 сайтаас авах боломжтой.

Ж.Болор