Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог зургаан сургууль байдаг бөгөөд өнөөдөр 55 дугаар жишиг дунд сургууль дээр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлыг БСШУСЯ-наас зохион байгуулав.
Үзүүлэх ажилд нийслэлийн 63, 70, 25, 29, 116-р сургуулиудын удирдлагууд, БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчин, хүүхдийг хөгжүүлж буй байдалтай танилцлаа.
Тус сургууль оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны хам шинж, аутизмтай 487 сурагч суралцаж, 94 багш ажилладаг бөгөөд сүүлийн таван жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр ихээхэн ажлыг хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа өнөө үед тус сургууль жил бүр тодорхой төлөвлөгөөтэйгээр багш нараа чадваржуулах цуврал сургалтыг зохион байгуулж, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож байгаа нь тус сургуулийн онцлох ажил болжээ.
Мөн Монголд анх удаа аутизмтай хүүхдэд зориулсан зориулалтын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, тайвшруулах өрөө, мэргэжлийн сургалтын “Зочид буудлын үйлчлэгчийн анги ”, ”Хоол, нарийн боовчны анги нээжээ. Мөн хэл засал, хөгжимт хэл заслын өрөө, багш нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн сургалтын хэрэглэгдэхүүний өрөө, “Хүүхэд хөгжлийн төв”, “Зөвлөгөө өгөх төв”-ийг шинээр байгуулсан байна. Түүнчлэн анги бүрт ганцаарчилсан сургалтын буланг бий болгосон нь багш нар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тулж ажиллаж, тэднийг хөгжүүлэхэд их ач холбогдолтой юм.

Ч.Ариунболд