Төв аймагт 13 мянга орчим төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт өнөөдрийн байдлаар нийт төллөх хээлтэгчийн таван хувь төллөж, 12 мянга 900 гаруй төл бойжиж байна.
Өнгөрсөн өвөл аймгийн хэмжээнд 19 сум зудтай, есөн сум зудархуу нөхцөлд өвөлжсөн. Малын тарга хүч тааруу байгаагаас зарим хээлтэгч малын хээл хүндэрч, мал жилбэгүй төллөх тохиолдол нэмэгдэж байна гэдгийг аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Дашдулам хэллээ.
Малын зүй бус хорогдол өнгөрсөн оныхоос хоёр дахин өсч, том мал 64 мянга, хээлтэгч мал долоон мянгаар тус тус хорогдсон байна.
Мөн өнгөрсөн жил Төв аймгийн 1200 гаруй өрх гаднын аймагт өвөлжсөн. Төв аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан отроор ирэх малчдад зориулж Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянцагаан зэрэг сумдад тусгай зам маршрут гарган, хяналтын цэгүүд ажиллуулж байна. Отроор ирэх малчин өрхүүд тусгай маршрутаар явахыг аймгийн ХХААГ-аас анхааруулав.

Т.Есүхэйтөмөр