Орон гэргүй нэг эмэгтэйд гэр барьж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-19 20:55:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан орон гэргүй нэг эмэгтэйд гэр барьж өглөө. 
Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч н.Наранхүү нь нөхөр, 3 охины хамт Ханбогд суманд шилжин ирээд амьдарч байсан ажээ. Харин нөхөр нь хүүхдүүдээ дагуулан салж явснаар хөөрхий бүсгүй гэр оронгүй айлаар амьдарч эхэлсэн байна.  Тэрээр гэр оронтой болж, охидоо өөр дээрээ авч амьдрах хүсэлтэй эхийн сэтгэлд баяр бахдал төрүүлсэн сайхан үйл явдлыг Ханбогд цаг уурын өртөө санаачлан, залуу эмэгтэйчүүдийн групп хамтран сайн үйлсийн аяныг эхлүүлсэн аж.
Тус сумын ИТХ-ын дэргэдэх Улаанзагалмайн хорооноос энэхүү эмэгтэйд гэр олгохоор  шийдвэрлэж, түүний хамт олон буюу сургуулийнхан ажил дээрээ хандивын аян өрнүүлэн айлд хэрэгтэй гэх бүхий л зүйлсийг цуглуулжээ.
Мөн бусад албан байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэн гар бие оролцож нэгэн өрх айлыг ая тухтай, аз жаргалтай амьдрах боломжийг нээж өгчээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻