Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны салбар зөвлөлийг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж 3 дугаар сарын 6-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийлээ.
Тэрбээр 12 дахь аймагтаа ажиллаж байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн сард хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар их хурал, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны 5 дугаар их хурал, 4 дүгээр зөвлөгөөний талаар мэдээлэл өгч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны дүрэмд өөрчлөлт орсны дагуу салбар зөвлөлөө байгуулах, мөн тус холбооны 15 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа чиглэлийг танилцуулж, орон нутгийн сэтгүүлчдийн санал хүсэлтийг сонсох зорилготой яваа аж.
Урд жилүүдэд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо нь МСНЭ-ийн тамга тэмдгээр хамтатган үйл ажиллагаа явуулж байсан бол одоо туурга тусгаарлаж, тусдаа салбар байгуулж байгааг аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон зөвшөөрч санал нэгдлээ. Харин МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн нь Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны аймаг дахь салбарын тэргүүнийг хамтатган хийх нь эв нэгдлийн илэрхийлэл хэмээн үзэж, “Хас” телевизийн захирал Т.Чимэддоржийг тэргүүнээр сонгосон ба тэргүүлэгчээр найм, хяналтын зөвлөлийн гишүүдээр гурван хүнийг тус тус сонгосон юм. Цаашид орон нутгийн сэтгүүлчид, хэвлэлийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, мэргэшүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Б.Батчимэг