Шүлхийгээр өвчилсөн үхрийг устгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Хархорин суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Тус сумын Ганган-Орхон багт дээрх өвчлөл гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн есөн үхрийг устгаж, ариутгах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа ба цаашид өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сумын онцгой комисс, мэргэжлийн анги нэгтгэлүүд хамтран зохион байгуулж байна. Мөн Ганган, Орхон багийн зарим гудамжны хөдөлгөөнийг хорьж, дэлгүүр, ШТС, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, хот хоорондын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг зогсоолгүйгээр өнгөрүүлж байгаа бөгөөд сумын төв рүү зайлшгүй орох шаардлагатай бол ариутгал хийлгэн холбогдох албаны зөвшөөрөлтэйгээр нэвтрэх юм.

Б.Батчимэг