Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүргийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-07 13:46:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны хүрээнд энэ сарын 09-нд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” зөвлөгөөн зохион байгуулах болжээ.

"Улаанбаатар палас"-ын Их танхимд болох энэхүү зөвлөгөөнд БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ытөлөөлөгч Д.Мөнхжаргал болон ХБНГУ-ын Потсдам их сургуулийн доктор, профессор Брэнд Майер нар оролцож боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар санал бодлоо солилцох юм.

“МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны зорилго нь Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, зөв шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж байна.
Ч.Ариунболд
相关新闻