ОХУ ганц хүний санал авахын тулд Умард Солонгост санал авах байр нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
	ВЛАДИВОСТОК. /Спутник/.  ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Умард Солонгосын нийслэл Пхеньян хот дахь Оросын ЭСЯ-ны байранд санал авах байр нээнэ гэж “Спутник” агентлаг мэдээллээ.
	Умард Солонгост байнгын оршин суугчийн статустайгаар амьдардаг Оросын цорын ганц иргэн болох Владимир Лигийн саналыг авахын тулд Пхеньян дахь Оросын ЭСЯ-ны Консулын хэлтэст 8163 дугаарын санал авах байрыг нээх аж. 
	Оросын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-ны ням гарагт болох юм.
	 
	Г.Доржханд
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    